etoim.mn
photos/84471519_637195223705676_5492901977719308288_n.jpg

Өчигдөр  Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны гурван хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан талаар бид мэдээллэсэн.  

Тэгвэл энэ асуудлаар Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтуяа өнөөдөр энэ хэрэг тус аймгийн тавдугаар цэцэрлэгийн удирдлагуудын буруутай үйлдлээс болсон хэмээн мэдэгдлээ.  

Түүнийг БСШУСЯамны сайд Ё.Баатарбилэгт хандан улсын хэмжээнд хорио цээрийн дэглэмийн байдалтай байхад хөдөө орон нутагт багш нарыг хүчээр ажиллуулан улмаар гурван хүүхдийн эрдэнэт амь эрсэдсэн асуудлаар ярилцахаар очих үед нь зарим зүйлийг тодруулсан юм. 

- Өчигдөр Дархан-Уул аймагт нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар та бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

- Дархан-Уул аймгийн тавдугаар цэцэрлэг 50 жилийн ойгоо тэмдэглэх нэрээр концерт бэлдэж байгаа юм байна. Энэ концертонд бэлдэхээр тус цэцэрлэгийн үйлчлэгч 2-5 насны гурван хүүхдээ гэрт нь түгжээд явсан байгаа юм. Энэ хооронд гэрийнх нь пар задарч гурван хүүхэд халуун усанд түлэгдэж харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан байна. Тийм болохоор бид энэ талаар БСШУСЯ  болон сургуулийн өмнөх боловсролын газарт хандах гэж ирлээ.  Энэ асуудалд тэднийг ямар байр суурьтай байгааг мөн хорио цээрийн дэглэм тогтоон журам гаргачихаад байхад доод шатны байгууллагууд нь түүнийг нь дагаж мөрдөөгүйн улмаас гурван хүүхэд амь эрсэдсэн асуудлыг мэдэгдэх гэж ирсэн. 

Ер нь хаа хаанаа гарсан тушаал шийдвэр нь нэг баймаар байна. Өнөөдөр дээрээс гарсан тушаал шийдвэр нь дунд шатандаа хэрэгжихгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна.  Хорио цээрийн дэглэмтэй байх үед энэ мэтээр ажиллаж байгаа эцэг эхчүүдийн ард хичнээн хүүхэд байгаа билээ. Тэдэнд тохиолдож болзошгүй эрсдлийг бас яах билээ. Ийм нэг хайхрамжгүй үйлдлээс болж гурван хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. 

Тухайн цэцэрлэгийн эрхлэгч "Д" нь энэ хэргийг нуун дарагдуулах гээд энэ талаар хүмүүст битгий мэдэгдээрэй гэж хүмүүст хэлсэн байсан. Гэхдээ бид энэ асуудлын хойноос тууштай явах болно. Монголын багш нарын үйлдвэрчний холбоо 2017 оноос өнөөдрийгхүртэл багш нарын эрх ашиг, хөдөлмөрлөх эрхийн төлөө тууштай тэмцсэн. Өнөөдөр энэ гурван хүүхдээ алдсан эх "З"-ийн төлөө өөрсдийн үг дуу хоолойг төр засгийн төвшинд хүргэх болно. 

Гурвын гурван хүүхдээ алдсан эхийн хувьд сэтгэл санаа нь үнэхээр хүнд байдалд орж сэтгэцэд нь нөлөөлж одоогоор шокноосоо гараагүй байгаа. Тэгэхээр энэ хүнийхээ төлөө бид явах болно.

- Та түрүүн тавдугаар цэцэрлэг гэж хэллээ. Энэ цэцэрлэгийн эрхлэгчээр чухам ямар хүн ажилладаг юм бол? Тэдэнтэй холбоо барьсан уу?

- Бид нар Дархан-Уул аймгийн тавдугаар цэцэрлэгийн дотор нь орж үзээгүй. Гэсэн хэдий ч тус аймгийн цэцэрлэгүүдтэй холбоотой ажилладаг. За энэ цэцэрлэг болон бусад цэцэрлэгээс бидэнд мэдээлэл ирсэн. Бас Дарханы эмнэлэгээс ч гэсэн бидэнд мэдээлэл ирсэн. Тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч энэ хэргийг нуун дарагдуулах сонирхолтой байгаа гэж нэг багш бидэнд мэдэгдсэн. Хүний гурвын гурван нялх хүүхдийн амь нас эрсэдчихээд байхад тэр жижигхэн суудалтай зууралдаж үлдэх гээд байгаа нь надад үнэхээр сонирхолтой санагдаж байна. Энэ асуудлыг дуустал бид тэмцэх болно. Энэ хүн албан тушаалаа өгөөд зогсохгүй. Энэ хүн бол эрүүгийн гэмт хэрэгтэн. Гурван нялх хүүхдийг нь гэрт нь үлдээж, эхийг нь тэнд хашиж хориод концерт бэлдүүлнэ гэж юу гэсэн үг вэ? Энэ чинь хууль, журмыг зөрчөөд байна. Боловсролын яамнаас  нийтээр цуглуулах, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсооно гээд журам гарчихсан байгаа. Хорио цээрийн дэглэмтэй байхад нэг хүнийг тэнд аваачаад, гурван хүүхдийг байхгүй болгочихлоо. Үнэхээр харамсмаар үйл явдал. 

Түүнчэн бусад цэцэрлэгийн эрхлэгч нарт хандан дор бүрнээ анхааралтай байж сэтгэлтэй ажиллахыг уриалж байна. Хүний төлөө гэсэн ямар ч сэтгэл байхгүй. Нэг хүүхэд мөнгөөр авна. Багш аван мөнгөөр авна гэх мэт иймэрхүү бугширсан зүйл манай салбарт их олон байгаа. Цаашид энэ мэт муу муухай зүйлийг бүгдийг дэлгэж, шудрага бус зүйлтэй тэмцсээр байх болно. 

- Энэ хэрэг өчигдөр яг хэдэн цагийн орчимд гарсан юм бол?

- Өчигдөр 13 цагийн үед ээж нь бэлтгэлтэй гээд ажил дээрээ байж байгаад 17 цагт гэртээ очиход гурван хүүхэд нь түлэгдээд нас барсан байсан гэсэн мэдээлэл ирсэн.

- ЦЕГ-аас энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэж байсан. Та бүхэнд энэ талаар мэдээлэл байна уу?

- Одоогоор тэр талын мэдээлэл ирээгүй байна.

-  БСШУСЯамд хандаж үзэв үү?

- Сая Боловсролын яам  руу ороод уулзах хүсэлт таввьхад дэд сайд нь надад хамаагүй гээд гарч ирж уулзсангүй. Энэ салбарын дэд сайдад энэ асуудал хамаагүй байна гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Тэр Г.Ганбаяр гэдэг хүнд зөндөө олон асуудлаар хандан уулзах гээд ирэх ирэх болгонд дандаа надад хамаагүй гэдэг. Ийм мануухайг энд цалинжуулаад, тансаглуулаад байх хэрэг байхгүй. Г.Ганбаяр сайдыг ичээрэй гэж давхар хэлмээр байна. Энэ аслбарынасуудал хамаагүй юм бол энд ажил хийх хэрэг байна уу? гэж асууж байна. 

Мөн сургуулийн өмнө боловсролын газрын дарга Мягмар гэдэг хүн байдаг. Түүнтэй уулзах гэсэн боловч Теле хичээлтэй байгаа учраас эзгүй байна гэж хэллээ. Бас сайд нь, төорийн нарийн бичиг нь байхгүй байна. Сургуулийн өмнөх боловсролын газрын мэргэжилтэн нь уулзана гээд  хагас цаг хүлээсэн ч гарч ирээгүй л байна. 

-Та бүхнчухам ямар шаардалага хүргүүлэх гэж байгаа вэ? Хэрэв та бүхний гаргасан шаардлагыг хүлээж авахгүй бол дараагийн шатанд ямар арга хэмжээ авах вэ?

- Ерөнхийдөө бол хорио цээрийн үед барьж байгаа дэглэмийг тодорхой болгохыг хүсч байна энэ асуудлыг эцэслэн шийдэж өгөхийг шаардаж байгаа юм. 

 Тус хэргийн талаар бид ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяраас тодрууллаа. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.188.169]

2020-02-06 18:40:29

Ali Ali taldaa l hetsuu yum daa. Neg talaar tiim nyalh baga nasnii 3 huuhdee orhiod yavna gedeg huvi hunii bas hariutslaga yumdaa. Ochih bolomjgui bna gej heldeg ch yumu medehgui...