etoim.mn
photos/UntitledGUYNA.png

Иргэн Буяндорж өөрөөс нь 100,000 ам.доллар нэхэж өгөөгүйн төлөө жил гаруй цагдан хорьж, их хэмжээний санхүүгийн хохирол амсахад нь хүргэсэн гэх прокуроруудын нэрийг зарласан. Тодруулбал... БЗД-ийн Ерөнхий прокурор Ц.Батболд, Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор асан П.Халиун нарын нэрийг хэлсэн билээ.

Тэгвэл нэр дурьдагдсан прокуроруудтай танилцья. 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Цоодолын Батболд

Тэрээр Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуроос ажлын гараагаа эхэлж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, Баянзүрх дүүргийн прокурорын газрын орлогч прокурор, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга, Нийслэлийн прокурорын орлогч, Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокуророор тус тус ажиллаж байсан. Одоо БЗД –ийн Прокуорын газрын Ерөнхий прокурор хийж байгаа.

2. Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор Жамсранжавын Сандагсүрэн

Прокурор Ж. Сандагсүрэн өмнө нь 2 ч удаа дуулиан тарьж байсан. 2017 онд Нийслэлийн прокурорын газрын хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байхдаа С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын зарим баримтуудлыг МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр ярьж шүүмжлэлд өртөж байсан.

Нөгөөх нь УИХ-ын дарга асан М. Энхболд нарын “60 тэрбумын хэрэг”-т авлигалын шинж тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэргийг хаах нь зүйтэй гэсэн тогтоол гаргаж, “Хонгилын прокурор” нэр зүүж байсан.

3. Нийслэлийн прокурорын Хяналтын газрын прокурор байсан П.Халиун

Прокурор П.Халиуныг иргэн Буяндорж “өөрийн гэр бүлийн компаний өмгөөлөгчөөр 100,000 долларын гэрээ хийлгэж 10,000 долларыг нь одоо, 90,000 долларыг нь хэрэг шийдэгдсний дараа өгүүлэхээр гарын үсэг зуруулсан, цаана нь дарга нарынх нь даалгавар байсан байх” гэж мэдэгдсэн. П.Халиуныг 2015 онд Прокурорын байгууллагаас гарсан гэсэн албан ёсны мэдэгдэл гаргасан. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх