Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/41ae79082706e289aa2cd89d15c2e6258707cad3.jpg

Оймсондоо авлигын мөнгөө нуусан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар өчигдөр хэлэлцэв. Хурлын эцэст Н.Баярсайханаас гадна таван хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

Хурлын төгсгөлд Дээд шүүхийн даргалагч шүүх Б.Цогт “Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон нь буруу юм байна гэж үзэж байна. Ингээд магадлалд дараах өөрчлөлтийг орууллаа.

1. Давж заалдах шатны шүүхийн магадлан илгээгдэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгох: энэ нь шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох заалт байсан

2. Зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг тусгаарласан заалтыг мөн хүчингүй болгож байна

3. Шүүгдэгч Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан, О.Баттөр нарт холбогдох хэргийн эрүүгийн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг бүхэлд нь хүчингүй болгож нэр бүхий зургаан хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, бусад шүүгчдэгч нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж байна” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан, О.Баттөр нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Харин бусад 19 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа юм.

Анхан шатны шүүхийн өмнөх шийдвэрээр Н.Баярсайханыг 40 сая төгрөгөөр торгох ял шийтгээд байсныг давж заалдах шатанд “ял хөнгөн байна” гэж буцаагаад байсан юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх