Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gettyimages-926719206-1.jpg

Өчигдөр бага насны гурван хүүхэд халуун усанд түлэгдэж нас баржээ. 

ТодруулбалДархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн 4 дүгээр гудамжинд иргэн Ч-н гэрт бага насны 3 хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан тухай мэдээллийг 02.05-ны өдрийн 17:19 цагт хүлээн авчээ. 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17:30 цагт очиж ажилласан байна. Аврагчид очиход халуун ус шалнаас 2.5 см гоожсон байдалтай, хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай байжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар иргэн Ч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөгөөд 2019 оны 9 дүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэж амьдарч байсан байна.

Түүний 5 настай эрэгтэй /Я/, 4 настай эмэгтэй /А/, нэг зургаан сартай эрэгтэй /Ц/ нарыг ээж нь ажилдаа явахдаа цоожлон үлдээсэн байжээ. Хүүхдүүд угаалгын өрөөний халуун усыг гоожуулснаас их хэмжээний халуун ус алдаж дээрх гурван хүүхэд түлэгдэж нас барсан байна.

Тус хэргийг аймгийн цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг шалгалтыг хийж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх