Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/badral sgd.png

Улсын Онцгой комисс өнөөдөр хаалттай горимоор хуралдлаа.

Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт мянга мянгаар өсч байгаа. Үүний БНХАУ-ын Хубэй мужид шувууны томуу буюу H5N1 гэсэн өвчин илэрсэн. Үүнтэй холбоотойгоор давхар шийдэх асуудал гарч ирлээ. 

Мөн БНХАУ-тай хил залгаа улсуудад шинэ коронавирусийн халдвар илэрсэн учраас Монгол Улс урьдчилан сэргийлэх шинэ төлөвлөгөө гаргах зайшгүй шаардлагатай болж байна.

Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн шийдвэр гаргах гэж байгаа бөгөөд энэ талаар  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал "шувууны томуутай холбоотойгоор тахианы мах, тахианы махан бүтээгдэхүүний импортыг хориглосон бөгөөд хилийн боомтууудын асуудал гарч буй. Одоогоор ихэнх боомт хаагдсан байгаа ч Замын-Үүд, Буянт-Ухаа, Шивээ хүрэн, Гашуун сухайтын боомтууд ажиллаж байна. Хилийн боомтуудын хамгаалалтын асуудал ярвигтай болж байна. Ялангуяа Замын-Үүд боом дээр. Тиймээс эдгээр боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулах хэрэгтэй байна. Зарим бараа бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох ажлыг албан ёсоор салбар, салбарын төлөөлөлтэй гарах гэж байна. Мөн шинэ коронавирустэй холбоотойгоор салбар дундын шинэ төлөвлөгөө батлахаар хэлэлцлээ".

Эдгээр асуудлыг маргааш өглөө Улсын онцгой комисс дахин хэлэлцээд шийдвэр гаргах бөгөөд Засгийн газарт танилцуулах юм байна. 

Нэг эмнэлгийг коронавирусийн халдварын чиглэлээр бие даан ажиллуулах шаардлага гарч байна гэсэн саналыг ЭМЯ-наас оруулсан. Шинээр ямар нэг барилга байгууламж худалдан авах боломжгүй. Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг коронавирусийн халдварын үед үйл ажиллагаа явуулах чиглэлээр тусгайлан гаргах санал гарч, өнөөдөр судлахаар боллоо.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх