etoim.mn
photos/fdc8f28532c26e89e29b8d55a489801e.jpg

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар нэгдсэн мэдээлэл өгч байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн мэдээллээр

- 2020 оны хоёрдугаар сарын 3-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын хариу сөрөг буюу коронавирус илрээгүй гэв.

- Хоёрдугаар сарын 4-нд Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тусгаарлагдан тандалт судалгаа, шинжилгээ, эмчийн хяналтад байгаа гэдгийн онцлон дуулгалаа. Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очжээ.

- Өчигдөр 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрч, тусгаарлагдан шинжилгээнд хамрагдаж, эмчийн хяналтад орсон байна. Тэдний шинжилгээний  хариу нь маргааш гарах юм.

Японоос ирсэн оношлуураас 100 гаруй нь үлджээ. Клиник, лаборатори, тархвар судлаач гэсэн гурван эмч хамтран зөвлөлдөж, шинжилгээ, үзлэгийг хийж байгаа гэлээ.  Түүнчлэн ДЭМБ-аас ирүүлэх гурван мянган оношлуурын эхний ээлжийн 500 нь ирэх долоо хоногийн эхээр Монголд ирэхээр болсон байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх