etoim.mn
photos/Махбал.jpg

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан хэрэгт Б.Махбалыг жил гаруй хугацаанд шалгасаар байгаа. Энэ хэрэг өдгөө мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм.

Монгол Улсын Эрүүгийн хуульд заасны дагуу Б.Махбалд холбогдох хүн амины хэргийг нэг жил зургаан сарын хугацаанд шүүхээр дэнсэлж, ял шийтгэл оногдуулж чадаагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т заасныг баримтлан түүнийг ирэх ням гаригт буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр суллах юм байна.

Хэргийг эргэн сануулахад, Б.Махбалд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон шүүх хурлын үеэр Б.Махбал өөрийгөө хохирогч хэмээн мэдүүлсэн бөгөөд шүүхээс уг хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх