etoim.mn
photos/,.jpg

БНХАУ-ын хүн ам хамгийн нягт суурьшсан хотуудын нэг болох Ухань хот 11 орчим сая хүн амтай. Түм түжигнэж бум бужигнасан Ухань хот өнөөдөр анир чимээгүйд автжээ. Учир нь Коронавирусийн голомт болсон гэдэг шалтгаанаар тус хотод онц байдал зарлаж, иргэдийн орж, гарах урсгалыг хаах шийдвэр гаргасан юм.

Ийнхүү анир чимээгүй үргэлжлэх Ухань хот гэрэл зургийн хальснаа хэрхэн буусныг та бүхэнд толилуулж байна. 

Коронавирусийн халдвар ихэвчлэн өндөр настай, суурь өвчтэй хүмүүст хүндээр тусч байгаагийн тод илрэл

Хэдий Ухань хотод хөл хорио тогтоосон ч БНХАУ-д одоо сар шинийн баяр болж байгаа.

Хөл хориотой Ухань хотын сар шинийн баярын чимэглэл

Хот бүхэлдээ анир чимээгүй мэт. Гэхдээ хаа нэг амны хаалт зүүсэн хүмүүс явна.

Хөдөлгөөн үл анзаарагдах гүүрэн зам.

Энгийн үед хурдны замаар хүн зам гарна гэдэг байж боломгүй зүйл. Гэхдээ Ухань хотод яг одоо бол энгийн зүйл.

Ухань хотод цэвэрлэгч нь гудамжаа өндөр даралттай усаар өдөр бүр тогтмол угааж байна.

Хурдны замын уулзвар

Нэгэн эмэгтэй дугуй унахдаа ч хамгаалалтын маск, хэрэглэл өмссөн байна.

Дотоодын болон гадаадын ихэнх аж ахуйн нэгжүүд хаалгаа барьжээ.

Эмнэлгийн ажилтнууд эмнэлгийн материал, хэрэгслүүдийг нисдэг тэргээр хүлээн авч байна.

Эмч нар зөвлөлдөж байна.

Жуер Янцзе голын яаралтай эмнэлэгт хоёр эмч ярилцаж байна

Шинээр баригдсан Хуошеншань эмнэлэг.

Хуошеншань дахь туршилтын байгууламжууд нь коронавирусаар халдварласан өвчтөнүүдийг хүлээн авахын өмнө.

Шинээр баригдсан эмнэлэг.

Жинжинтан эмнэлгээс гарах автобус хүлээж байгаа өвчтөнүүд.

Гудамжаар явах зэвсэглэсэн алба хаагчид

Зочид буудалд байрласан иргэдэд тусгайлан бэлдсэн хоол тарааж байна.

Зочид буудалд тусгаарлагдсан хүмүүсийг хариуцсан эмч нар

Зориулалтын бус газруудыг эмнэлэгийн зориулалтаар ашиглахаар засварлаж байна

Спорт заалыг эмнэлэгийн зориулалтаар ашиглаж байна.

Хуошеншань эмнэлэгийн гадаад байдал

Хамгаалалтын хувцастай ажилчид онгоцны буудал дээр шалгалт хийж байна

Ардын чөлөөлөх армийн алба хаагчид онгоцны буудал дээр бэлэн байдалд жагсаж байна

Хуошеншань эмнэлэгийн дотор

Хуошеншань эмнэлэгийн тусгаарлах байр

Ариутгалд орж буй ажилчид

Өвчтөнүүдийг шинээр баригдсан Хуошеншань эмнэлэг рүү шилжүүлж байна

хог хаягдлыг ч нарийн чанд шалгаж байна

Хуошеншань эмнэлэгийн ажилчид

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: theguardian.com

buzzfeednews.com

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[203.91.115.56]

2020-02-05 21:37:01

umxii xujaa nar xun xewtej bxad zgr zogsoj bgaag n xaraad bgaarai