Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/144682102bc1595fbe13bfa90f6fbc91.png

БХБ-ын сайдын тушаалаар төрийн зарим чиг үүргийг ТББ-уудад 3 жилийн хугацаатай гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:

- Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо” болон түншлэгч 12 ТББ-д,

- Барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-нд,  

- Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг “Монголын барилгын үндэсний ассоциаци” болон түншлэгч 7 ТББ-аар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр боллоо. 

Үүний дагуу БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч М.Батбаатар, “Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн М.Түмэнжаргал , “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар нар өчигдөр гэрээнд гарын үсэг зурав. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх