Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/23209_Coronavirus_thailand.2e16d0ba.fill-1200x630-c0.jpg

Коронавирусний халдвар авсан хүний тоо 24 300 давж, 490 хүн нас барсан гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн  улсын хороо мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, нас барсан хүмүүсийн 491, халдвар авсан хүмүүсийн 16,6 мянга нь Хубэй мужид бүртгэгдсэн байна. ТАСС агентлагийн мэдээлснээр, шинэ төрлийн титэм вирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсээс 846 нь бүрэн эдгэрчээ. 

Хубэй мужид халдварын хамгийн олон буюу 16 600 тохиолдол бүртгэгдэж, 479 хүн нас барсан байна. Тус мужийн дараагаар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй Жэзян /829/,  Гуандун /813/ мужууд орж байна. Бээжин хотод халдварын тохиолдлын тоо 228 болж, нэг хүн нас баржээ. ОХУ-тай хил залгаа оршдог Хар мөрөн мужид 155 хүн халдвар авч, хоёр хүн нас барсан бол Өвөр Монголын өөртөө засах оронд шинэ вирусээр халдварласан 35 тохиолдол бүртгэгдсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх