etoim.mn
photos/12514-6tajdootjupfryjxoy3xsvxr5sa53rnjm89j1189fls.jpg

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулсаар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

2020 оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 8,9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх