Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/;l,d;j.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор дагалдах хоёр журмыг батлахаар хэлэлцсэн байна

- Нэгт. Тэтгэвэр барьцаалсан зээлийг олгохтой холбоотой асуудлыг зохицуулсан журам

- Хоёрт. Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох хоёр журам

Энэ хүрээнд хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийн хүүг тооцоогүй байна. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийн төлбөрт суутган тооцох байсан 57 тэрбум төгрөгийг суутгаагүй тул тэтгэвэр хэлбэрээр иргэдийн гар дээр очсон. Тэгэхээр нэгдүгээр сарын болоод хоёрдугаар сарын зээлийн төлбөрт тооцох байсан 105 тэрбум төгрөг буцаан эзэндээ очсон гэсэн үг. 

ХНХ-ын сайд С.Чинзориг: Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх хууль батлагдсантай холбоотойгоор тэтгэврийн зээл олгох журамд өөрчлөлт оруулах талаараа мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа зургаа хүртэл сарын тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ байж болно хэмээн ярьж буй бөгөөд ирэх долоо хоногоос Монголбанк, арилжааны банкуудтай ярилцсаны үндсэн дээр сар шинийн баяраас өмнө зээлийн нөхцлөө тогтохоор ажиллаж байгаа. Удахгүй хүүтэй холбоотой асуудлууд тогтох байх. Өмнө нь нийт тэтгэврийн 70 хувийг тэтгэврийн зээлд суутган тооцож, 30 хувийг тэтгэвэр хэлбэрээр тэтгэвэр авагчдын гар дээр тавьж байсныг манай Засгийн газар өөрчлөлт оруулсан. Хуучин байсан нөхцөлөөс нь дордуулахгүй байх гэсэн хүлээлттэй байна. Дээрх хоёр журмыг хэлэлцээд, баталбал "Эрдэнэс Монгол" компани бонд гаргах асуудал жигдрэх бол Засгийн газраас шийдвэрүүд ч гарч дуусах юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.126.89.178]

2020-02-04 18:02:23