Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/23209_Coronavirus_thailand.2e16d0ba.fill-1200x630-c0.jpg

Тайландын Эрүүл мэндийн яам коронавирусийн эсрэг эм гарган авч өвчтөн эмчилсэн тухайгаа олон нийтэд зарлалаа.

Тайландын эмч нар лабораторийн орчинд ХДХВ/ДОХ-ын лопинавир, ритонавир эмүүдийг томуугийн оселтамивир эмтэй хольж эм гарган авчээ. Дээрх эм нь вирус дарангуйлах чадвар өндөр гарсан байна. Тодруулбал... Тайландын Хуахин хотод 71 настай өвчтөн шинэ төрлийн титэм вирусийн халдвартайгаар хүргэгдсэн бөгөөд мч нар түүнд "Осельтамивир" эм болон ХДХВ-ийн эсрэг "Лопинавир" эмийг өгсөн байна.

Тайландын Эрүүл мэндийн яам гарган авсан эмийн бүтэц, эмчилгээний үр дүн зэргийг БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах яаманд хүргүүлэхээр болсон байна. Хэдийгээр БНХАУ коронавирусийн эсрэг эмчилгээнд ХДХВ/ДОХ-ын эмийг ашигласан ч томууны эмтэй хольж хэрэглэж байгаагүй юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх