etoim.mn
photos/999-1.jpg

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал 2020 оны ирэх гуравдугаар дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт "Шангрила" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдахаар болжээ.

Тун удахгүй эхлэх хүн төрөлхтний эв нэгдэл бэлгэ тэмдэг болсон 32 дах удаагийн Токио-2020 зуны олимп хаяанд ирсэн энэ үед Монголын үндэсний олимпийн хороо албан ёсны ерөнхийлөгчтэй болох ажээ. 2017 онд МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд  үнэмлэхүй ялалт байгуулж, дөрвөн  жилийн хугацаатай хашдаг албанд 5 дах удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Д.Загдсүрэн өнгөрсөн оны аравдугаар сард ажлаа өгсөн билээ. Тэгвэл энэ удаагийн хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо/Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч/-г сонгох сонгууль явагдах ажээ.

Сонирхуулахад, МҮОХ-ны ерөнхийлөгчид тус хорооны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын волейболлын холбооны гишүүн Ц.Бат-Энх нар өрсөлдөж байгаа гэх албан бус мэдээлэл бий.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх