etoim.mn
photos/zgr zurag.jpg

 Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр агаарын температур хувьд Увс аймгийн ихэнх, Завхан аймгийн хойд хэсэг, Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутаг, Дорноговь, Дундговь аймгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан,  бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Харин хур тунадасны хувьд энэ сард Баян-Өлгий, Баянхонгор аймгийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Ховд аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсэг, Дорнод аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

 Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч эрс суларна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх