Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/84590109_2819016421517044_8281095880430321664_o.jpg

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн “Хөтөлбөр шинэчлэлт”-ийн ажлын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур болон Механик инженер мэргэжлийн хичээлийн агуулга, багшийн заах арга зүй, сургалтын ном сурах бичиг, гарын авлагыг шинэчлэн сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд “Механик инженер” мэргэжлийн сургалтын хөтөлбөр, багшийн ур чадвар, мэдлэгийг сайжруулах зорилгоор 11 төрлийн гарын авлага бүхий номын дээжийг ШУТИС-д хүлээлгэн өглөө.

2018-2019 оны хичээлийн жилд нийт 7 хичээлийн 1830 ширхэг 39,680,000 /гучин есөн сая зургаан зуун наян мянга/ төгрөгийн өртөг бүхий сургалтын сурах бичиг, гарын авлагыг орчуулан хэвлүүлж тус сургуулийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон ШУТИС-ийн сургалт, судалгаанд ашиглаж байна. Мөн 2019 оны 12 сарын 30-ны өдөр багш, оюутнуудад зориулсан гарын авлага, сурах бичгийг Япон Улсаас захиалан ШУТИС-ийн төв номын санд хүлээлгэн өгсөн.

Ингэснээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар Шинжлэх ухаан, технологийн их сургуульд багш оюутны хэрэгцээнд гарын авлагаар хэрэглэх нийт 39 ширхэг, сургалтад тогтмол хэрэглэх 1830 ширхэг ном сурах бичиг гарын авлага болон 40 цагийн видео хичээлийг бэлтгэн хэвлүүлэхэд нийт 55 сая төгрөгийн өртөг бүхий санхүүжилтийг хийгээд байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх