etoim.mn
photos/5e37b9173dc27.jpeg

БНХАУ-д шинэ коронавирусний тархалт эрчимжсэнтэй холбоотойгоор Засгийн газраас гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон билээ. Тэгвэл Улсын онцгой комиссын хуралдаанаар Гандан болон сүм хийдийн ном хурах ажиллагааг зогсоох асуудал яригджээ.  Энэ талаар  Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргалаас тодруулав.   

Тэрбээр  "Гандангийн үйл ажиллагаа зогсоогүй хэвийн үргэлжилж байна. Гэхдээ олон хүнийг хамруулсан хурал ном хурах үйл ажиллагааг хязгаарласан. Мөн насанд хүрээгүй шавь, лам нарыг амраасан. Сар шинийн баярын дараа “Буянт-Ухаа” спортын ордонд болдог ном хурах үйл ажиллагааг энэ жил Батцагаан цогчин дуганд хийнэ. Батцагаан цогчин дуган нь 1080 лам хурах багтаамжтай, хурлын том тэнхимтэй. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цаашдаа энэхүү дуганд зохион байгуулж, Гандантэгчэнлин хийдийг үзмэр болгохоор төлөвлөж  байна. Мөн коронавирусээр амиа алдсан болон халдвар авсан хүмүүст зориулан ном хурж байна. Сүм хийдүүд тусгай дэгтэйгээр хэвийн  ажиллаж байгаа" гэв.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх