etoim.mn
photos/65mbj3aooudehtu6i6gre116e8_b_6570902803.jpg

Удаа дараа бага насны хүүхдүүдийг дээрэмддэг байсан этгээдийг баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: "Эрүүгийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн Мөрдөн шалгах газрын алба хаагчид нийт 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг хүний нүднээс хол газарт хуурч аваачин, эд зүйлсийг дээрэмддэг байсан этгээд болох 1997 онд төрсөн иргэн "Б"- г дайчлан баривчилсан. 

Сургууль, цэцэрлэг амарсан энэ үеэр хүүхдүүд гадуур явах үеэр гэмт этгээдүүд халдах тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс хөл хорио тогтоосон энэ үед эцэг, эхчүүд бага хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж шаардлагагүй тохиолдолд хүүхдүүдээ гадуур явуулахгүй байхыг зөвлөж байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх