Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fb3e37_28161993_858930104313563_6513469161015114592_o_x974.jpg

16 жилийн өмнө Дорноговь аймагт гарсан хүн амьны хэргийг ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Дорноговь аймгийн Замын үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран илрүүлсэн байна.

Тус хэргийг 1968 онд төрсөн "А" гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хохирогчтой хувийн таарамжгүй харилцаатай байсны улмаас тус хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Тодруулбал: 2004 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт иргэн "Т" нь модноос дүүжлэгдсэн байдалтай нас барж тухай үед Дорноговь аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 буюу Хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.

Тэгвэл уг хэргийг Дорноговь аймгийн харьяат 52 настай эрэгтэй А гэгч нь үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны ХҮнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Дорноговь аймгийн Замын үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран илрүүлсэн байна.

Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй А гэгч нь иргэн Т-гийн амь насыг санаатай хохироож модноос дүүжилсэн болохоо мэдүүлсэн ажээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх