etoim.mn
photos/84162741_2597044343726621_3266631037324623872_n.jpg

ШУУД: УИХ-ын гишүүн асан Батхүү амь насаа алдсан хэргийн шалгалтын талаар ЦЕГ-аас мэдээлэл хийж байна.

Өнөөдөр ЦЕГ-аас УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны амиа насаа алдсан хэргийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг: "Та бүхний мэдэж байгаачлан УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны өмгөөлөгч Ж.Батхуяг 2020.01.22-ны өдөр мэдээлэл хийсэн. Тухайн мэдээллийг хийх үеэр өмгөөлөгч Ж.Батхуяг  мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр задруулж зарим бодит бус мэдээллийг түгээж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэл гаргасан.

Тэрээр мэдээлэлдээ амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, полиграффын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээдийн бичсэн хуурамч зурвас зэргийг прокурорын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд задруулсан.

Тийм учраас цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.9 буюу мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэсэн зүйлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. 

Нөгөөө талаар хохирогчийн ар гэрийнхэнд иргэн "Г" гэгч этгээд талийгчийн нас барсан хэрэгтэй холбоотой 13 секундийн бичлэг байгаа гэх утга бүхий  зурвасыг илгээн тэднээс 15 сая төгрөг авч залилсаныг 2019.05.28-ны өдөр тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Тухайн залилагч этгээд болох иргэн "Г" гэх этгээд нь энэ хэргээс гадна  нийт 6 удаагийн үйлдлээр 269 сая гаруй төгрөгийг бусдаас залилж авсан үйлдэлтэй холбогдуулан СБД-ийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн" гэсэн юм. 

Тухайн бичлэг угаасаа байгүй талаар сэтгүүлчид лавлалахад тэрээр одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 13 секундын бичлэг, зурвас байгаа нь тогтоогдоогүй байгаа гэсэн хариуг өгсөн юм. 

Эргэн сануулахад: Өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр  УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны ар гэрийнхэн анх удаа олон нийтэд хандан мэдээлэл хийсэн билээ. Тус мэдээллийн үеэр тэд талийгчийг гадны нөлөөтэй нас барсан гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд  нөлөөтэй нас барсан гэх нотлох баримт байгаа талаар мэдээлэл ирсэн ч тухайн мэдээлэгчтэй уулзах үеэр тэрээр мэдүүлгээсээ буцаж өөр хэргээр шалгагдахаар болсон талаар хэлж байсан талаар хэлж байсан юм.

Харин өмгөөлөгч Ж.Батхуяг өнгөрсөн найман сарын хугацаанд энэхүү хэрэг удаашралтай явагдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийлээд талийгчийн задлан шинжилгээ болон эд зүйлсүүдэд хийсэн шинжилгээний хариуунуудаас уншиж танилцуулсан юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх