Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/83792026_2833518606732627_6019997776081846272_n.jpg

Эрүүл Мэндийн Яамнаас шинэ коронавирусийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан 17,900 тохиолдол бүртгэгдэж, нас барсан тохиолдол 361 болсон ч нас баралтын түвшин 2.1 хувьтай хэвээр байна. Энэ тоон үзүүлэлт нь 2003 оны SARS-ийн халдвараар амь үрэгдсэн хүмүүсийнхээс давсан үзүүлэлт юм гэдгийг Хятадын эрүүл мэндийн үндэсний хороо мэдээлжээ. 

Мөн БНХАУ-аас гадна эмнэлгийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол мөн өчигдөр Франц улсад бүртгэгдсэн.

ОЮУТНУУДЫГ ОНЦГОЦООР АВЧ ИРСЭН 15 ХҮНИЙГ Ч ХЯНАЛТАД БАЙЛГАЖ БАЙНА

БНХАУ-ын Ухань хотод суралцдаг Монголын 32 оюутан эх орондоо /2020.02.01/ ирсэн. Оюутнуудыг авчрахаар "МИАТ" төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоцоор "МИАТ" компанийн нисгэгч Н.Баатарцогт ахлагчтай ХӨСҮТ-ийн эмч нарын баг Ухань хот руу нислэг үйлдсэн юм.  Нислэгийн багийнхан болон Ухань хотоос ирсэн оюутнуудын шинжилгээний хариу биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Коронавирусийн голомтод бүсээс 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр эх орондоо ирсэн оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Оюутнуудын биеийн байдал сайн байна. Бид цаашид биеийн байдлыг нь хянаж ажиллана. Түүнчлэн оюутнуудыг онцгоцоор авч ирсэн 15 хүнийг ч хяналтад байлгаж байна. Мөн 2020.02.01-ний өдөр Замын-Үүд боомтоор зорчигчид нэвтрэн орж ирэх үед Эрээн хотод амьдардаг гэр бүлийн гурван хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзсэн тул тусгаарлаж хавьтал таван хүнийг ажиглалтад авсан. Вирус судлалын лабораторийн шинжилгээг ХӨСҮТ-ийн төв лабораторид ирүүлсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Нэгдүгээр сарын 9-ний өдрөө хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдолыг илрүүлэн ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд хариу сөрөг гарсан байна. Одоогоор Монгол Улсад тус өвчин бүртгэгдээгүй" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх