etoim.mn
photos/83400022_334041277479832_522931093129658368_n.jpg

Ноёд" группын ерөнхийлөгч Г.Буяндорж нэр бүхий прокуроруудын авилгын баримтуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэн өглөө.

Тэрээр 1996 оноос хойш бизнесийн салбарт бизнесийн салбарт ажиллаж  байна. Хуулийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагаа, авлига, хээл хахуультай холбоотой нотлох баримтуудыг бүртгүүлсний үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, гомдол гаргаж байна. "Ноёд" группын охин компани болох "Ноёд констракшн" компанийг хуулийн байгууллагы нэр бүхий хүмүүс зохион байгуулалттай бүлэглэн, дээрэмдэж авсан бөгөөд 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан зарим нэг прокуроруудын зохион байгуулалттай үйл ажиллагааг онцолсон гэж мэдээллээ. 

"Ноёд" группын ерөнхийлөгч Г.Буяндорж: Энэ бол нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан одоо БЗД-ийн Ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд, мөн нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор байсан одоо улсын Ерөнхий прокурорт прокурор хийж байгаа Ж.Сандагсүрэн, нийслэлийн прокурорын Хяналтын газрын прокурор байсан Б.Халиун нарын үйл ажиллагаатай холбоотой гомдол байгаа. Энэ хүмүүс зохион байгуулалттайгаар миний хэргийг шалгах явцад миний хэрэгт хяналт тавьж байсан нийслэлийн прокурорын Хяналтын прокурор Б.Халиун нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, дарамталсан. Тэр үед би хэрэгт шалгагдаж байсан учраас түүний санал болгосон гэр бүлийн хүн болох өмгөөлөгч эмэгтэйтэй 100 мянган ам долларын гэрээ байгуулсан.  Энэ гэрээнд 10 мянган ам. долларыг урьдчилгаанд өгөөд 90 мянган ам.долларыг хэрэг ашигтай шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн.  Энэ гэрээний дараа энэ мөнгийг өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Үүний төлөө намайг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар эрүү үүсгэж 5 удаа буюу 409 хоног цагдан хорьсон. Үүний дараа надад холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлж, 16 удаагийн шүүх хуралд орж нийт компанийнхаа 25 тэрбумыг алдсан зөвхөн нэг жишээг гарган дурьдаж байна” гэлээ. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: "Хуучин Ерөнхийлөгч нь том хонгил үүсгээд, прокурор, шүүгч нар нь мини хонгил үүсгээд, Г.Буяндорж шиг олон бизнес эрхлэгчийг дарамталж байна. Тэд одооноос эхлээд өргөдлөө өгч болно. Прокурорууд дээр хурдан арга хэмжээ авна" гээд иргэн Г.Буяндоржийн гомдлын хүлээн авлаа. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх