etoim.mn
photos/apple-iphone-5-shanghai-635.jpg

Дэлхий нийтийг цочроогоод байгаа Коронавириусийн улмаас зарим бизнесийн байгууллагууд хаалгаа түр хугацаанд барихаар болоод байгаа билээ. Тэгвэл тэдний эгнээнд  дэлхийн брэнд болсон Starbucks, Ikea нэгдээд байсан бол  "Аpple" компани мөн нэгдэж байгаагаа мэдэгджээ. Тус компани нь Хятад улсад нийт 42 салбар дэлгүүртэй бөгөөд тэдгээрийг энэ сарын 9-нийг хүртэл хаах шийдвэр гаргажээ. Гэхдээ тэд салбар дэлгүүрүүдээ хаасан ч онлайн дэлгүүрийн вебсайт нь хэвийн ажиллах юм байна.

Энэ талаараа тэд CNN-д мэдээлэхдээ" Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн заавар зөвлөмж дээр суурилан бид Хятадын эх газар дахь Apple компанийн оффис, дэлгүүр болон бусад төвүүдээ энэ сарын 9-нийг хүртэл хаах шийдвэр гаргалаа. Мөн бид үүсээд байгаа нөхцөл байдлыг ажиглах бөгөөд дэлгүүрүүдийн хэвийн үйл ажиллагааг аль болох хурдан эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 

Коронавирусийн халдварын улмаар "Apple" компаны Ухань дахь дэлгүүрийн борлуулалтын уналтыг таамаглаж байсан бөгөөд  өнгөрсөн хугацаанд дэлгүүрүүдийн цэвэрлэгээг сайтар хийж, худалдагчдын биеийн халууныг байнга шалгаж байсан талаар тус компаны гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн мягмар гарагт болсон хурлаар мэдэгдэж байжээ.

Хятад дахь борлуулалт нь Apple компанийн нийт орлогын 15 хувийг эзэлдэг бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан борлуулалтын уналтыг хамгийн ихдээ гурван хувь байх таамаг дэвшүүлсэн байна. Түүнчлэн шинжээчдийн тооцоолж байгаагаар коронавирусийн халдварын улмаас тус компаний борлуулалтад үзүүлэх нөлөө нь бага боловч нөхцөл байдлаас шалтгаалан сөрөг нөлөө нь нэмэгдэх боломжтойг үгүйсгэхгүй байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: CNN

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх