etoim.mn
photos/1512024440_7vp0s3eeaei2apdrgmj3sj0jhi.jpg

2020.02.01-02-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 321 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 237-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал: 2020.02.01-ний өдөр 23:05 цагийн орчимд Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн нутаг “Хар ямаат” гэх газар шороон замд Зил-131 маркийн автомашин онхолдож, зорчигч 36 настай, эрэгтэй Б нас барсан

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

- Мөргөлдөх хэлбэрээр-2

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3

- Онхолдох хэлбэрээр –1 тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

 Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаанд зогсоож хөл хорио тогтоосон байгаа тул нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх