etoim.mn
photos/5e363315beacf.jpeg

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсөн хүний нийт тоо 14 мянга 380-д хүрч, 304 хүн нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн хорооны мэдээлэлд дурджээ.

Нэг өдрийн өмнө 11 мянга 791 хүн халдвар авч, 259 хүн нас барсан гэж албан ёсоор мэдээлж байв.

“Хоёрдугаар сарын 1-ний шөнө дундын байдлаар шинэ төрлийн коронавирусний халдвар авсан 14 мянга 380 тохиолдол батлагдсан. Үүнээс 2110 хүний биеийн байдал хүнд байгаа бол 304 хүн нас барж, 328 хүн эмнэлгээс гарсан” гэж мэдээлэлд дурджээ.

Сүүлийн нэг өдөр халдварын 2590 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнээс тусдаа Хонконгт 14, Макаод 7, Тайваньд 10 тохиолдол илэрсэн байна.

Түүнчлэн шинэ төрлийн коронавирусний халдвар авсан байж болзошгүй 190 мянга 544 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар өвчтөнүүдтэй маш ойрхноос харьцсан 137.6 мянга орчим хүн хяналтад байгаа. 

 

Эх сурвалж: Монцамэ.мн 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх