Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Mnaaat.jpg

МИАТ" төрийн өмчит хувьцаат компаниас зорчигчдодоо хандан мэдээлэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай 39 тоот тогтоол гарсан байна. Тус тогтоолын дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон.Иймд “МИАТ” ТӨХК дээрх өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, Хонгконг хотоор дамжин Монгол Улсад ирэх гадаад улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болж байна.

Түүнчлэн Монгол Улсаас гарч байгаа гадаадын иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй бөгөөд дээрх өдрүүдэд Бээжин, Хонгконг хотын чиглэлд Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болохыг анхаарна уу. Дээрх өдрүүдэд зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын тийзийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй цуцлах буюу өдөр сольж үйлчлэх ажээ.

Мөн 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 1-ний өдрийг дуусталх хугацаанд Бээжин, Хонгконгоос Монгол Улс руу буцаж ирэх Монгол Улсын иргэдийг тээвэрлэх үндсэн зорилгоор Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд 2020 оны хоёрдугаар сарын 2/6/13-ны өдрүүдийн OM223/OM224 дугаар аяллууд, Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар чиглэлийн 2020 оны хоёрдугаар сарын 4/10/15-ны өдрүүдийн OM297/OM298/OM2971/OM2972 дугаар аяллуудыг хуваарийн дагуу үйлдэнэ.

Дээрхи өдрүүдээс бусад бүх нислэгүүд гуравдугаар сарын 2-г хүртэл цуцлагдсан.

Тиймээс та бүхэн Бээжин хотоос хоёрдугаар сарын 2, 6, 13, ХонгКонг хотоос 4, 10, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ирэх боломжтой юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх