Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/received_181390786409794.jpeg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа дараах мэдээллийг өгсөн юм. 

ДЭМБ-аас 2019 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар мэдээлснээр коронавирусийн халдвар батлагдсан тохиолдол 9,826 байна. Тэгвэл БНХАУ ЭМЯ-ны мэдээгээр халдвар батлагдсан тохиолдол 11,821 бүртгэгджээ. Шинэ коронавирусийн дэгдэлд Хятадад идэвхтэй байна. Тус улсын 31 мужид тархалт явж байгаагаас 89% нь Хэбэй мужийн оршин суугчид тархсан тохиолдол хамаарч байна. Хамгийн сүүлд Итали улсад шинэ коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн нь Ухань хотод аялсан хүмүүс байжээ.  

Халдвар тархах хурд одоогоор 1.4-4.9 буюу халдвар авсан нэг хүн цаашаа 1-5 хүнд дамжуулах боломжтой. Нууц үеийг 10 хоног хэмээн үзэж байгаа бөгөөд эрсдлийн үнэлгээ дэлхий болон бүсийн хэмжээнд ӨНДӨР, Хятадын хувьд МАШ ӨНДӨР хэвээр байна. 

Шинэ коронавирус хүнээс хүнд халдарлахаас гадна хоёрдогч халдварлагчаас цааш дамжин халдсан 8 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээр нь бүгд Ухань хотод аялсан өгүүлэмжтэй хүнээс халдсан тохиолдол юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх