Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamed.jpg

Хоёрдугаар сарын 1-нээс иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоож буй талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээлж байна. 

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталж, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс, ... эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.

Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг энэ оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох болсныг мэдэгдэж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх