Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20200201_122054.jpg

БНХАУ-д тархаад байгаа шинэ төрлийн титэм вирусын голомтод бүс болох Ухань хотод Монгол Улсын 32 иргэн тусгаарлагдаад байв. Тэгвэл эдгээр иргэнийг өнөөдөр өглөө эх оронд нь авчран ХӨСҮТ-д тусгаарлалаа.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү " Ухань хот руу өчигдөр манай төвийн хоёр эмч, ГХЯ,-ны төлөөлөл болон нисэх бүрэлдэхүүний 15 хүн нийт47 хүн томилогдон явж 31 том хүн нэг хүүхдийг эх оронд нь авчирлаа. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эдгээр иргэнийг 14 хоногийн хугацаанд ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ хийж эмчийн үзлэг оруулж хяналт хийнэ. Шинжилгээний хариу 24 цагийн дотор гардаг. Японы халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дамжуулан авсан тусгай оношлуураар шинжилгээг хийж байгаа" гэдэг мэдээллийг өглөө.

Иргэдийг ХӨСҮТ-ийн 50 ортой тасагт байрлуулжээ. Иргэд онцгой бүсэд байгаа тул ар гэрийнхэн нь уулзах хүсэлт тавьж хүндрэл учруулахгүй байхыг хүслээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх