Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Боөүөлбоблed (1).jpg

Шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа Монголын 32 оюутныг эх орондоо өнөөдөр ирнэ Тус ажлыг гүйцэтгэхээр "МИАТ" төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.1.31/ 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн. Онгоцыг "МИАТ" компанийн нисгэгч Н.Баатарцогт даргалж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн баг хамт явж буй юм байна.

ХӨСҮТ-өөс тус багийнхан хэзээ ирэхийг лавлахад “Онгоц удахгүй газардана. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Оюутнуудыг ирэнгүйт нь холбогдох арга хэмжээг авч хяналтдаа байлгана” гэлээ.

БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусийн голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүл албан ёсны хүсэлтийг Хятадын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдэж, оюутнуудыг эх оронд нь авчрах боломжтой болсон билээ. юм.

Монгол Улстай адил Ухань хотод сурч буй оюутнуудаа эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын талд 10 гаруй орон ирүүлсэн билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[1.223.35.59]

2020-02-03 14:22:14

uhanaas irsen humuus 3 udaa shinjilgee avaad 3dahi udaad n ilersen gesen shuu