Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/unnamed.jpg

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Эрүүл Мэндийн Яам болон Сангийн яам, Азийн хөгжлийн банк мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг нэгтгэн хийсэн судалгааны дүнд үндэслэн оношийн хамааралтай бүлэг, суурь тарифын холбогдох өөрчлөлтийг хийж ЭМДҮЗ-өөр шинэчлэн батлуулжээ. Даатгуулагч улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 400 мянган төгрөгийн хөнгөлөлт авах болж байна. Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол мөн хоёрдугаар сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225 мянган төгрөгөөр нэмэгдэж 400 мянган төгрөг болж улсын эмнэлгийнхтэй ижил боллоо. Ингэснээр даатгуулагчид зөвхөн улсын эмнэлгийн орны дараалал хүлээх шаардлага багасч хувийн эмнэлгүүдээс сонгон хэвтэн эмчлүүлэх боломж нэмэгдэж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ,сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110.000-117.000 төгрөг олгодог байсан бол мөн нэмэгдэж тусламж үйлчилгээ тус бүрт 250.000 төгрөг олгож байх боллоо.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэхүү тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эдгээр тусламж үйлчилгээг үзүүлэх гэрээ байгуулсан улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цогц үзүүлэхэд онцгой анхаарах, хяналтыг сайжруулах, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх талаар чиглэл хүргүүллээ ЭМДЕГ-аас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх