Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/e614e1ce-04f8-45a8-842b-bc6f93ade196.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн тархалттай холбоотой мэдээллийг сонсож, Засгийн газар, Улсын онцгой комиссоос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонслоо. Мэдээллийн дараагаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:  Нүүрсний тээвэрт явдаг жолооч нарт ямар арга хэмжээ авч байгаа вэ. Жижиг хэр нь чухал зүйл асууя. Маск яаж олох вэ.  

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Жолооч нар ажилладагаараа ажиллана. Хил давахгүй богино эргэлт хийгээд буцна. Хятадын талаас авна. Жолооч нарыг халдвар авахаас сэргийлэх эмнэлгийн бүлэг ажиллана. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хичээл сургууль хаасан энэ үед багш нарыг ажил дээр нь ирүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Багш нар ажил дээрээ очих ямар шаардлага байгаа вэ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Боловсролын сайдын тушаалын дагуу бүх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор багш нар байгаа газраасаа суралцагч нартайгаа харилцаж, хяналт тавьж ажиллаж байгаа. Багш нар ажлын байран дээрээ очих шаардлагагүй. Үүнийг хориглосон. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Өнөөдрийн байдлаар махны дундаж үнэ 11.6 хувиар буюу 1,000-1,200 төгрөгөөр өссөн байна. Нэгдүгээр сарын 22-ноос хойших 14 хоногийн хугацаанд өссөөр байгаа. Үүнийг нөөц бага, хөдөөнөөс орж ирэхгүй байгаа гэдэгтэй холбон тайлбарлаж байна. Гэтэл үнэ өсөөд байгаа дээр хэн хяналт тавих вэ. ШӨХТГ-аас очоод анхааруулга өгдөг, торгож ч чаддаггүй. Торгох хууль эрх зүйн акт байдаггүй. Үнэ үндэслэлгүй нэмээд байгаа газруудтай хэн хариуцлага тооцох вэ. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цагаан сар дөхөж байгаа, коронавирусийн дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон. Бид ажиглаж байгаа. Энэ бол цаг хугацааны үзэгдэл. Хангамжид тасалдал гарах эрсдэл одоогоор алга. Махны нөөцийг боломжийн хэрээр бүрдүүлж байгаа.  Махны үнэд манай яам л лав хяналт тавьж чадахгүй. Яагаад гэвэл бидэнд хангамж, үйлдвэрлэлийн асуудлыг л хариуцдаг. Судалгаа хийдэг. Үүнд ШӨХТГ хяналт тавих ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллага чанар, стандарт талд нь хяналт тавьдаг байх. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Одоо бид амны хаалтаа ч хийж чадахгүй хэмжээнд хүрсэн байна шүү дээ. Биднийг бага байхад хүүхэд бүрийг гэрт маск хийлгэж зүүлгэдэг байсныг та бүхэн санаж байгаа байх. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хувь хүнийхээ хувьд шинэ вирус Монголд орж ирээгүй байгаа гэдэгт итгэхгүй байна. Өнөөдрөөс эхэлж хил гаалийн асуудлаа цэгцэлж байхад өмнөх хугацаанд орж ирсэнийг үгүйсгэхгүй. Гэтэл энэ жил томуу томуу төст өвчний тархал маш их байна. Энэ том вирусийн хажуугаар үүнийг ерөөсөө ярьсангүй. 2019 онд 468 хүн хантгаагаар нас барсан гэдэг мэдээлэл байгаад байхын. Энэ үнэн юм уу? 

Ажлын хэсэг:  Хатгалаа авчний улмаас 2019 онд 78141 хүн хэвтэн эмчлүүлснээс 431 эндэгдэлтэй гэдэг мэдээлэл байгаа. Энэ бол манай улсын номер нэг өвчлөлийн шалтгаан болоод байна. Улирлын томуу, хатгалгаанд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь агаарын чанар, цаг агаарын уур амьсгал маш их нөлөө үзүүлж байна. 

Эрүүл мэндийн сайд Г.Сарангэрэл: Томуу өвчин дэгдэлт маш их эрчимтэй байгаа. Зөвхөн Монголд биш дэлхийн бүх улсад энэ асуудал тулгараад байна. Улаанбаатар хотод 1400 орчим хүүхдийн ор ажиллаж байгаа бөгөөд хүчин чадлаа давуулаад боломжит бүхий л арга хэмжээг авч байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[64.119.16.106]

2020-02-02 13:35:48

Луухаан Эрдэнэбат чи монголд тараах хүсэлтэй байгаа даа

Мөнхбаяр

[66.181.161.7]

2020-02-01 09:40:47

Жил ирэх тусам хүүхдийн ханиад, хатгаа улам л нэмэгдэж байна хот, хөдөө ялгаагүй байгаа тул утаа, агаарын бохирдлоос хамааралтай гэж битгий бодоод бай. Тэгээд л антибиотик их хэмжээгээр хэрэглээд хагас дутуу л эдгэж архагшаад л үлдэнэ. Эмч болгон өөр өөр эмчилгээ хийнэ. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг эцэг эхэд сайн хийж энэ чимээгүй тахал болсон ханиадны вирусыг багасгаж устгах талаар судалгаа шинжилгээ хийж байна уу монгол улс минь ээ 400 гаран хүн нас барж байгаа нь бага үзүүлэлт гээд мэргэжлийн нэг эмч яриад байсан энэ бага бишээ их тоо... ихэнх нь хүүхдүүд байгаа үүн дээр тодорхой арга хэмжээ авч ирээдүй болсон бяцхан үрсээ авраач дээ гуйж байна.

Зочин

[212.96.87.59]

2020-01-31 19:33:21