etoim.mn
photos/5e33b98db2e16.png

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос эмэгтэй чөлөөт бөхчүүдийн жин тус бүрийн шинэчилсэн чансааг зарлахад, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багаас 3 бөхийн нэр шилдэг 10-т багтжээ.

Монголын бөхчүүдээс энэ удаагийн чансаанд 55 кг-ын жинд Бат-Очирын Болортуяа 23 оноогоор IV байр, 59 кг-д Баатаржавын Шоовдор 23 оноогоор IV байр, 68 кг-д Соронзонболдын Батцэцэг 25 оноогоор VI байрт тус тус бичигдсэн байна.

Ирэх саруудад болох тивүүдийн АШТ-ний дараа чансааг дахин шинэчлэн зарлах юм. Оны сүүлчээр жин бүрийн чансааны эхний гуравт шалгарсан бөхчүүд мөнгөн шагнал хүртдэг билээ. Уг чансааны эхний дөрвөн байрт орсон бөхчүүд “Токио-2020” олимпын наадамд эрхээ авч оролцвол сугалаанд салж оролцох бөгөөд өндөр чансаатнууд зөвхөн хагас шигшээ болон шигшээ барилдаанд хоорондоо барилдах журамтай юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх