etoim.mn
photos/88ef90_open-uri20190801-21813-1gmi5mu_x974.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэлэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж махны үнийг тогтвортой байлгах асуудлыг хөндсөн бол гишүүн Ж.Энхбаяр "Коронавирустай холбоотой хөрш орнууд хилээ хааж байна. Монгол Улсын Засгийн газар даван туулах арга хэмжээ авч байна. УИХ энэ асуудлаар онцгой арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал хүнд байна" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Засгийн газраас шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа. Хил, гааль хаахаас бусад бүх арга хэмжээг авсан. ДЭМБ олон улсын онц байдал зарлаж, хил гааль хаах, нислэг цуцлах зэрэг холбогдох арга хэмжээ авч болохыг зөвшөөрсөн. Олон улсын зүгээс БНХАУ-д тусламж үзүүлэх хөдөлгөөн өрнөж байна. БНСУ хоёр сая амны хаалт, нэг сая тусгай зориулалтын хувцас хандивласан. Энэ бол хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа нэг том сорилт учраас үүнийг эв нэгдэлтэй, нэг санаа сэтгэлтэй давж гарах учиртай” гэв.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх