Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1_Q2goWisCQqqlqRrefk8hEw.jpeg

Коронавирусын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж gамиа алдсан хүний тоо хэдийн 213т хүрээд байгаа билээ. Үүнээс үүдэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шуурхай хуралдаж улмаар  "Дэлхий Нийтийн Онцгой Байдал" зарласан талаар бид мэдээллэсэн

Тэгвэл яг одоо Эрүүл Мэндийн Яамнаас коронавирусынтархалтын талаар болон Монгол улсад тус халдварын тохиолдол илэрсэн эсэх мөн сэжигтэй тохиолдлуудад хийсэн шинжилгээний дүнг яг одоо танилцуулах гэж байна. 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица: Олон улсын эрүүл мэндийн дүрмийн онц зөвлөл хуралдаж, шинэ коронавирусийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа. Ийнхүү нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, хүнээс хүнд халдварласан. Хоёрдугаарт, Африкаас бусад тивд тохиолдол бүртгэгдсэн. 

БНХАУ-аас бусад 18 улсад бүртгэгдээд байгаа нь нийт халдварын 1 хувь байна. 

ДЭМБ-ын зөвлөмжид:

- Дэлхийн улс орнууд аялал ,худалдаанд хязгаарлалт хийхгүй байх, 

- Мэдээ, мэдээллээ хуваалцах, 

- Хөгжил буурай орнуудад зориулан онц байдлыг зарласан хэмээн онцолжээ.

Монгол Улсад 3,000 ширхэг оношлуур авахаар болсон бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд нийлүүлнэ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:  ХӨСҮТ-д 18 хүн тусгаарлагдан хэвтэж байсан бөгөөд 4 өчигдөр гарсан. Өнөөдөр 12 нь гарна. Мөн шинээр 4 сэжигтэй тохиолдолыг шалгаж байна. Сэжигтэй тохиолдлын тоо 16 байгаа ба халдварыг авсан байж болзошгүй ямар нөхцөлд байсан бэ гэдгийг судалж байна. ДЭМБ нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарласан холбоотойгоор эрүүл мэндийг салбарын үйл ажиллагааг хоёр дахин эрчимжүүлэн ажиллаж байна. Өдөр бүр коронавирусийн тухай мэдээлэл, мэдээ шинэчлэгдэж байна. Үүн дээр дэлхийн эрдэмтэд ажиллаж байна. 

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Бид бүх мэдээллийг үнэн зөвөөр мэдээлж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. ДЭМБ-ын гишүүн орны хувььд бусад орнуудтай мэдээлэл солилцож байгаа учраас мэдээлэл үнэн зөв гэдгийг баттайгаар хэлье. Манай улсад ирсэн оношлуурууд 24 цагийн дотор хариу гаргадаг. Бид давхар давхар оношилж байна. Өмнө нь оношлож бйасан 21 вирусийг оношлоод дахиад шинэ оношлуураар оношлож байгаа. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх