Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1478223158_6.jpg

УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулсан. Санал хураалтад 58 гишүүн оролцож, 30 нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал өгч, 28 гишүүн авч үлдэх саналыг хүргүүлсэн. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж дэмжигдэхгүй бол чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байсан юм.

Улмаар Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат үдээс өмнөх хуралдаанаар энэ талаарх тогтоолын төслийг батлах санал хураалт олонхын санал авч чадалгүй унасан тул уг санал хураалтыг хүчингүй болсонд тооцох горимын санал гаргасан нь дэмжигдлээ.

Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн хүсэлтэд үндэслэсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нууц санал хураалтын тогтоолын төслийг албажуулах санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон гишүүдийн 76.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх