etoim.mn
photos/OGlZT6Cu87ulFYkCRHFL-small.jpg

Коронавирусын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Одоогоор БНХАУ-д вирусийн халдвар авсан хүний тоо 9390 болж, 213 хүн амиа алдаж, 116 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ. 

Улмаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага вирусийн тархалттай холбоотойгоор шуурхай хуралдаан хийлээ. Хуралдаанаар БНХАУ-д дэлгэрч, хэд хэдэн улс оронд тархаж байгаа шинэ төрлийн титэм вирусийн халдварт өвчний тархалтыг "Дэлхий Нийтийн Онцгой Байдал" (Global Health Emergency of Inter-national Concern) хэмээн зарлав.

Онцгой байдлын түвшинг зарласнаар улс орнууд эрүүл ахуйн хяналтын дэглэмээ чангатгахын дээр олон улсын нислэг, төмөр замын харилцааг зогсоох, хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээг авч болно гэж ДЭМБ мэдэгдсэн байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх