etoim.mn
photos/ontsgoi.jpg

Улсын онцгой комисс хуралдаж, коронавирусийн асуудлыг хэлэлцлээ. Манай улсад одоогоор коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Аль болох гэр бүлийнхээ хүрээнд золголтыг хийж, хамт олон албан байгууллага, нутгийн зөвлөлийн хүрээнд тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна. Мөн цагаан сарын бөхийн барилдаан, олныг хамарсан уралдаан тэмцээн гуравдугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өнөөдрийг хүртэл манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг вируслогийн шинжилгээ хийж үгүйсгэсэн. Өнөөдөр 14 хүн онош тодруулахаар ХӨСҮТ-д байгаа. Урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн нөхцөлд хэрхэн ажиллах талаар бид анхаарч ажиллаж байна. Салбар бүрийн хамтын ажиллагаа чухал байгаа учраас олон салбарын үйл ажиллагаа уялдан ажиллаж байна. Өнгөрсөн баасан гарагт Улсын Онцгой комиссоос шуурхай авах шийдвэрүүдийг гаргасан. Ингээд оношлууруудаа захиж эхний 200-г Япон улсаас авсан. ДЭМБ нэмж 2500-3000 оношлуур олгохоор болсон. 

 ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Гадаад харилцааны яамнаас Ухань хотод буй оюутнуудыг авчрах чиг үүрэг хүлээсэн. Мөн хилийн боомтод хязгаарлалтын онцгой горим хэрэгжүүлэх асуудлыг БНХАУ-тай дипломат харилцаагаар зохицуулахаар ажиллаж байгаа.Ухань хотоос оюутнуудаа авч ирэх бэлтгэл бүрэн хангагдсан. 33 оюутан байгаагаас 31 нь эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Одоогоор 56 улс иргэдээ Ухань хотоос авахаар зөвшөөрөл хүссэн байгаа. Мөн халдвар ихээр гарч байгаа учир БНХАУ-ын бусад хотод сурч, ажиллаж буй иргэд эх орондоо ирэхээр Консулын газарт хандсан. Одоогоор 100 гаруй хүн Эрээн хотын Консулын газарт хандаад байна.

Хилийн боомтуудын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Агаарын болон төмөр замын боомтууд ажиллаж байгаа ч авто машины хөдөлгөөнийг хаагаад байна. Хилийн боомтуудын талаарх мэдээллийг тогтмол авч байгаа. Өнөөдөр БНХАУ хилийн боомтоо хаасан зүйл алга, Казаксан улс манайх шиг зарим нэг хязгаарлалтуудыг аваад ажиллаж байна гэх мэдээллийг өглөө. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх