Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/84464349_2664392720304681_8339569467868577792_n.jpg

НИТХ-ын ээлжит хуралдаанаар өнөөдөр хуралдсан бөгөөд энэ үеэр АН-ын бүлэг хотын даргын эргэж буцсан 10 шийдвэрийг танилцууллаа. 

Баталснаа эргэж өөрчилдөг, барьсанаа нураадаг, үндэслэлгүй шийддэг, сэтгэл хөөрлөөр асуудалд ханддаг, орон зай орчны баримжаагүй олон шийдвэрүүдийг НИТХ дах АН-ын бүлэг эрс шүүмжилжээ.

Тэдний дурдсан “Эргэж буцсан шийдвэрүүд”-ийн онцлох 10 шийдвэр нь дараах байдалтай байна.

1. 2017 оны 08 дугаар сарын 15-наас төв замаас зүүн эргэлтийг хориглов. Зүүн эргэлтийг хориглосон тэмдэг, тэмдэглэгээнд 956 сая төгрөг зарцуулав. Иргэдийн шахалт шаардлагаар 11 хоногийн дараа дахин цуцлав

2. 2018 оны 06 сарын 08-нд 23 цагт шөнийн гэрэлт гудамж нээв. 1,3 тэрбум төгрөг зарцуулав. Оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, 2019 оны 04 сарын 23-нд шөнийн гудамжийг хаав.

3. 2018 оны 06 сарын 20. Баянзүрхийн тойргоос Барс заххүртэлх дугуйн зам хийхээр явган хүний замын талыг улаан өнгөөр будав. Иргэдийн шүүмжлэлтэй тулгарч улаан будгаа зогсоов.

4. 2018 оны 3 сард хотын захиргааны байрыг Баянхошуунд барихыгзогсоолоо. Яармагт 97 тэрбум төгрөгөөр хотын шинэ захиргааг бариулав.

5. 2018 оны 11 сарын 07-нд Зуун айлын барилгын материалын худалгааны төвийг нүүлгэх ажлын хэсгийг байгуулж, 2019 оны 3-р улирал гэхэд бүрэн нүүлгэхээр шийдвэрлэв. 2020 оны 01 сарын 30-ны байдлаар Зуун айлын барилгын материалын худалдааны төв байрандаа байна.

6. Тусгай замын автобус – BRT төслийг хэрэгжүүлэхээр хийгдсэн зураг төсөл ТЭЗҮ-г өөрчлөх чиглэл өгөв. 2020 онд ашиглалтад орох ёстой тус төсөл өнөөдөр ч эхлээгүй байна. 276 сая долларыг төслийн хий дэмий зарцууллаа.

7. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатарын талбайн өмнөх автозогсоолыг усан оргилуур болгохоор хаав. 14 хоногийн дараа дахин автозогсоол болгож нээв.

8. 2019 оны 08 сарын 15-наас автозамын бүсчлэл тогтоож, А, В, С бүсэд нэвтрэх автомашинд тусгай шаардлага тавихаар журамлав. Иргэдийн бухимдлаас шалтгаалан 8 хоногийн дараа цуцлав.

9. 2019 оны 12 дугаар сарын 17-нд Сүхбаатарын талбайг тойруулан чулуу байршуулав. Гэнэтийн шаардлагатай үед зарцуулах ёстой Засаг даргын нөөц хөрөнгөөс152 сая төгрөгийг гаргаж хууль зөрчсөн байна. Олон нийтийн шүүмжлэлтэй тулгарч, чулууг 2019 оны 12 сарын 20-нд хурааж авав.

10. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэхээр батлав. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүчингүй болгосноор автозамын ажил хийхгүй гэдгээ Засаг даргыг орлогч нь мэдэгдэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх