Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/nomtoi.png

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгөхөөр болсноо мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг огцруулах асуудлаар нууц санал хураалтад 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх, 28 нь авч үлдэх санал өгчээ. Өөрөөр хэлбэл олонх нь түүнийг түдгэлзүүлэх санал өгсөн ч тогтоолын төслөө батлахдаа гишүүдийн олонх нь дэмжээгүй байна. Ингэснээр нууц санал хураалт хүчингүй болжээ. Ингээд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар 2 цагийн завсарлага авчээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: нэгдүгээрт, МАН-ын удирдлагууд намайг намаас хөөж байгааг мэдэгдсэн. Миний өөрийн хийсэн үйлдлийн улмаас намын нэр хүнд сэвтэх учраас би хүлцэл өчиж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Хоёрдугаарт, УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэж байгаад сая завсарлалаа. Сая бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ гаргасан хоёр шийдвэр зөрчилдлөө. Өөрөөр хэлбэл тогтоолын төсөл уначихлаа. УИХ-ын дэгийн тухай хуулиар албажуулах үүрэг бүхий УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад уначихлаа. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг гишүүд дэмжсэн ч албажуулахдаа унгаж байна. Нийгэмд намайг маш муухайгаар харлуулж байгаа учраас би өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах өргөдлөө УИХ-ын даргад өгнө" гэлээ. 

- Таньд ямар нэгэн шахалт ирсэн үү? 

Хувь улс төрчийн шийдэл. Ямар нэг шахалт ирээгүй. Олон нийтийн бухимдлыг дарахын тулд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болж байна.Миний эсрэг ямар компанит ажил явж байгааг эрх биш та бүхэн харж байгаа байх. Чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна гэдэг УИХ-аас бүр мөсөн гарч байна гэсэн үг. Улс төрөөс хөөж гаргах бүх л акц явж байна. 2020 онд намайг дэвшүүлэхгүй гэдэг ажил явж байна. Би тэмцэх чадвартай учраас гомдоод байх зүйл байхгүй. 

- Магадгүй хэлмэгдүүлэлтэд өртөж байгаа гэх яриа ч байна? 

тийм зүйл байхыг үгүйсгэхгүй. Зохион байгуулалтайгаар намайг гэмт хэрэгтэн болгох ажил явагдаж байна. Одоо цагдаа дээр шалгагдаж байгаа. Хэний захиалгаар яаж, хийгдэж байгаа нь бараг л тодорхой болж байна. Ер нь прокурорын зөвшөөрлөөр надтай холбоотой бүх асуудлыг мэдээлмээр байгаа. 

- Чөлөөлөгдөнө, түдгэлзүүлэхийн ялгаа юу байна? 

Түдгэлзүүлнэ гэдэг чинь гэм буруугүй нь тогтоогдоход шууд УИХ-ын тогтоол гараад буцаад Их хуралд орж болдог. Чөлөөлөгдөнө гэдэг бол бүр мөсөн Их хурлаас явна гэсэн. хамгийн хүнд шийдвэр гэсэн үг. Үүнийг би өөрөө гаргаж байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх