etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 14 хоногийн өмнө УИХ-д өргөн барьсан. 

Асуудлыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой байв. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны ирц найм хоногийн дараа бүрдэж, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдсан юм. Улмаар Халдашгүй байдлын дэд хороо энэ асуудлаар хуралдаж, Н.Номтойбаярыг түдгэлзүүлэхийг дэмжсэн. Харин энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээр асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжээгүй юм. 

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх