Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/74363af1-25a1-4755-adab-8deac87a8d43.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлуудыг хэлэлцэх юм.

Чуулганы хуралдааны эхэнд гишүүд хэлэлцэх асуудлаар гормын санал хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өнөөдөр эхний асуудлаар Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хэлэлцмээр байна. 2 хоногийн дотор шийдэх ёстой байтал эхлүүлчээд хаячаад 20-30 хонож болохгүй шүү дээ. Тиймээс энэ асуудлаар гормын санал хураалгаад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцмээр байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: УИХ-аар коронавирусын асуудлыг ярьмаар байна. Ганц нэг яаманд даатгаад орхичож болохгүй байх.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Коронавирусын тархалт нийгэмд олон асуудлыг дагуулж байна. Нөгөө талдаа юмны үнэ өсөөд байна. Мөн цагаан сараар яах гэж байгаа вэ? хуучин шигээ л тэмдэглэх юм уу. Эсвэл бүүр болох юмуу? Гээд асуултууд нийгэмд байна. Тиймээс засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа асуудлын талаар маргаашийн чуулганаар ярьмаар байна.

Ингээд хэлэлцэх асуудлын дарааллыг урагшлуулж УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх  асуудлыг эхлээд хэлэлцэхээр боллоо.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх