etoim.mn
photos/Koronavirus.jpg

Эрүүл мэндийн яамнаас титэм вирус буюу Коронавирусийн халдварын талаарх мэдээллийг өдөр бүр мэдээллэж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд тус халдварын тархалтын тоо дэлхий дахинд хэрхэн өөрчдөгдөж байгаа облон Монгол улсад бүртгэгдсэн эсэх талаар мэдээлэл хийж байна. 

Яг одоогийн байдлаар дэлхий дахинд шинэ коронавирусийн халдварын тархалт 6,065-д хүрсэн бөгөөд нас барсан хүний тоо 132-т хүрээд байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Суурин төлөөлөгч Сергей Диордица: “Дэлхийн хэмжээнд Коронавирусийн дэгдэлтийн тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Одоогоор батлагдсан тохиолдол 6,065 болж, 132 хүн нас барсан байна. Мөн Коронавирусийн халдвар бүртгэгдсэн улс орны тоо нэгээр нэмэгдсэн нь Арабын нэгдсэн Эмират улс. Тус улсад дөрвөн тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэлл ирсэн.

Өмнөх дэгдэлтийн туршлагаас харвал хил дээр нэвтрүүлж байгаа арга хэмжээнүүдийн үр дүн судалгаа тодорхой биш байгаа тул иргэд эмнэлэгт хандаж байгаа нь чухал мэдээлэл, судалгаа болж байна. Мөн тархалт идэвхтэй явагдаж байгаа улс болох Хятадын хилийн гарах цэг дээр хяналт шалгалт хийх буюу голомттой бүс нутгаас шууд нислэгээр ирж байгаа зорчигчдод хяналт тавих нь зүйтэй гэдгийг зөвлөж байгаа.

Үүнээс гадна Коронавирусийн халдварын тоо тасралтгүй нэмэгдэж, хүнээс хүнд халдсан тохиолдол  өөр улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шуурхай хороо дахин хуралдаж халдварын улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийдэхээр болсон.

Та бүхний мэдэж байгаачлан Японоос саяхан нэг оношлуур авсан. Тэгвэл дахин нэг таатай мэдээ хэлэхэд ЭМЯ, ДЭМБ-тай хамтран дахин коронавирусийн оношлуурыг авахаар хамтран ажиллаж, тооцоо судалгаагаа гаргаж худалдан авалтаа эхлүүлээд байна" гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Өнөөдөр бид та бүхэнд коронавирусийн талаарх бодиотой үнэн мэдээллийг гол эх үүсгэвэрээс нь хүргэж байгаадаа баяртай байна. Энэ нь ч үр дүнгээ өгч байна гэж бодож байна. Нэгдүгээр сарын 28 буюу уржигдар ХӨСҮТ дээр 14 сэжигтэй тохиолдолтой хүн ирж тэднийг тусгаарласан. Тэдгээр хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул тэдэнд зөвлөгөө өгөн дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэ байгаа.

Өчигдрийн байдлаар дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ирж хоносон бөгөөд тэдний шинжилгээ хийсэн ба 24 цагийн дараа лаборторийн хариу гарна. Тэр үед нь та бүхэнд мэдээлэх болно. 

Яг одоо томуугийн улирал давхцаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс зарим тохиолдолд иргэд өөрсдөө шинж тэмдгийг андуурах тохиолдол байна. ДЭМБ манайд шинэ оношлуур батлагдсантай холбоотойгоор бидэнд шинэ оношлуур өгөхөөр болсон нь таатай байна. Эрүүл мэндийн сайд Сарангэрэл оношлуурын захиалгын захиагаа явуулсан, удахгүй нийлүүлэгдэх байх.

Бид бусад оронтой туршлага хуваалцаж, мэдээлэл солилцож байгаагийн хувьд оношилгоо, шинжилгээ амжилттай явагдаж байна гэж үзэж байна.

Энэ өвчний дамжих зам нь агаар дуслын замаар халдаж байгаа тул шинэ зүйл зохиож ярихгүй байхад анхаарах хэрэгтэй. Жишээ нь хамгийн энгийн нэг алхам нь маскаа зөв зүүж, зөв авах хэрэгтэй. Ханиаж найтаах болон нус шүлсээ хаяахдаа эрүүл ахуйн хувьд анхааралтай байж хянамгай хандахыг хүсч байна. 

Гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл амралт чөлөө олгосон. Тийм болохоор орон нутгийн оюутан залуус хурдан харьж эрүүл агаарт аль болох хурдан очиж өөрсдийгөө хамгаалахыг хүсч байна. Мөн бидний өгч байгаа зөвөлгөөг сайн биелүүлж, дагаж мөрдөхийг хүсч байна. Бид нүдэнд үл үзэгдэх дайснуудтай тэмцэж байгаа учраас дорх бүрнээ хичээх хэрэгтэй. 

Түүнчлэн батлагдаагүй хуурамч мэдээлэл цахим орчинд тарааснаас болж хий дэмий нийгэмд сандралд оруулж байна. Энэ нь эх оронч хүний хийх үйлдэл биш. Мөн амны хаалтны үнийг нэмнэ гэдэг байж боломжгүй үйлдэл. Харин ч хямдруулах хэрэгтэй. Мөн үнэ төлбөргүй өгөх боломжтой хэд хэдэн газрууд ч байгаа. 

Тийм болохоор нийгэмд хий дэмий сандрал үүсгэхгүйгээр хамтран ажиллахыг хүсч байна гэлээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх