etoim.mn
photos/coronavirus-ss-jt-200120_hpMain_16x9_992.jpg

Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусын тархалт дэлхийн 17 оронд албан ёсоор бүртгэгдэж, нийт өвчлөлийн тохиолдол 86 болсон байна. Вьетнам, Япон, Герман, Тайвань зэрэг улсуудад бүртгэгдсэн тохиолдлын хувьд халдвар авсан хүмүүс Хятадын Ухань хотод очиж байгаагүй талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Одоогоор,

- Тайланд- 14

- Хонконг-8

- Тайвань-8

- Япон-7

- Макао-7

- Сингапур-7

- Малайз-7

- АНУ-5

- Австрали-5

- Өмнөд Солонгос-4

- Франц-4

- Герман-4

- Вьетнам-2

- Непаль-1

- Камбож-1

- Шри-Ланк-1

- Канад-1 тохиолдол бүртгэгдээд байгааг NHK мэдээллээ.

Түүнчлэн коронавирусний халдварын тархалт ойрын 7-10 хоногийн хугацаанд дээд цэгтээ хүрч магадгүй гэж Хятадын амьсгалын замын нэрт эмгэг судлаач Жун Наньшань мягмар гарагт “Xinhua” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

“Тархалт хэзээ дээд цэгтээ хүрэхийг тооцоолоход маш хүндрэлтэй байгаа боловч би үүнийг 7-10 хоногийн дотор дээд цэгтээ хүрч, цаашид их хэмжээгээр нэмэгдэхгүй хэмээн таамаглаж байна” гэж тэрбээр мэдээлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх