Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/10b1162d-aeca-41c6-80c0-2b41e0d6ff2d.jpg

Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай, Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай тухай хуулиудийг соёрхон баталсан Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улс болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийн хамтаар нийтэлжээ.

Мөн Хөтөлбөр батлах тухай, Хөтөлбөр тодотгон батлах тухай, Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай, “Ирээдүйн өв сан корпораци” байгуулах тухай       Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.

Дээрх тогтоолоор “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”, “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг тодотгон, Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг тодотгон баталсантай холбогдуулан хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг шинэчлэн баталжээ.

Түүнчлэн “Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын агуулга”, “Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор баталжээ.

Мөн Засгийн газрын тогтоолоор Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Ирээдүйн өв сан корпораци”-ийг хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үүсгэн байгуулсан бөгөөд  “Ирээдүйн өв сан корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх