etoim.mn
photos/9161741999514188520_850_x_478.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон цахим болон теле хичээлийн хуваарийг хэлэлцжээ. 

18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлэх бөгөөд зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой болгосон тул зарим ухрааж үзэх боломжгүй телевиз байсан ч хичээлүүдийг бол үзэх боломжтой. Харин хичээлийг 170 багш заах юм байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй. 2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрч байгаа  учраас III улирлын амралтаас 7 хоногийг хасаж, 5 удаа бямба гарагт хичээллэн нөхөж байгаа юм байна. Хуваарийн дагуу нэг телевизээр нэг ангийн л хичээл гарах юм. 

Хөл хориог тогтоосон хугацаанд багш нар заавал сургууль дээрээ очих шаардлагагүй бөгөөд байгаа газраасаа сурагчидтайгаа холбогдон хичээлтэй холбоотой зөвлөгөөг өгч, ажилласан цагаа тооцуулах юм. Энэ хугацаанд багш нарын цалинг бүтэн олгоно. Харин илүү цаг тооцохгүй гэж мэдээллээ. 

Мөн "Энэ бол хөл хорио тогтоосон хугацаа. Сурагчдын амралт биш гэдгийг анхааруулаад олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг санууллаа. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх