etoim.mn
photos/83085957_543251396282666_5219290660925865984_n;;;;;;;;;;;;;;;;;;;;.jpg

Сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг “Лос-Анжелес Лэйкерс” багийн тамирчин Коби Брайант 2020-01-26-ны өдөр  41 насандаа нисэх онгоцны ослоор нас барлаа. Тус нисдэг тэрэгт байсан есөн хүн бүгд амиа алдсан бөгөөд тэдний дотор түүний 13 настай охин Жианна Мариа Оноре Брайант байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. 

Түүний нисдэг тэрэг дуу хоолой бичих, дата цуглуулах "Хар хайрцаг"-аар тоноглогдоогүй байсан талаар АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын газар мэдээллээ. 

"Манан ихтэй байсан учраас нисгэгч үзэгдэх орчин халхлагдаж, үүлэн давхаргад орохоос зайлсхийж, дээш хөөрөх зөвшөөрөл хүссэн. Гэхдээ доогуур эргээд, толгод мөргөсөн" гэж осол болсноос хойших анхны албан мэдэгдэлд дурджээ.

 

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх