etoim.mn
photos/ervvl mendiin yamfsfd.png

Өдөр бүрийн 11 цагаас Эрүүл мэндийн яамнаас Коронавирустэй холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан өгөхөөр болсон. Өнөөдөр өгсөн мэдээллээр Японоос орж ирсэн аппаратыг ХӨСҮТ-д ашиглаж эхэлсэн ба эдгээр нь нэг удаагийн зориулалттай гэдгийг онцолж байсан юм. 

Үүнээс гадна Монгол улсын иргэн  "М" 34 настай, эрэгтэй. БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон. Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мелбурнд ирсэний шөнө халуурсан. Эмнэлэгт хандаж тусгаарлагдан нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ Коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан мэдээллээ. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байна гэсэн мэдээлэл өгөөд байсан билээ.

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар: "Өнөөдрийн 14:40 цагийн байдлаар Австарлийн Эрүүл мэндийн газартай холбогдож мэдээллийг нягталсан. Улмаар тухайн Монгол Улсын иргэнтэй хамт онгоцонд байсан халдвар авсан Хятад иргэнтэй хамт нисэж очсон нь тогтоогдсон. Тийм учраас тухайн халдвартай иргэнтэй хамт онгоцонд байсан иргэдээс ззохих шинжилгээнүүдийг авсан байна. Шинжилгээний үр дүнд  Монгол Улсын иргэн "М" шинэ коронавирусийн халдвар аваагүй болох нь тогтоогдсон. Гэхдээ бид түүнийг турсгаарлан дахин шинжилгээнд хамрагдуулж байгаа" гэлээ.

Энэ талаарх мэдээллийг Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас баталсан байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.70.37.2]

2020-01-29 09:35:21

ЭМЯ - ны гадаад харилцааны хэлтэст байгаа англи хэлтэй орчуулагч нарын хэлний түвшинг харуулчихлаа. Арын хаалганы хэлмэрчээс болж ард түмнийг айдаст авахуулчихлаа. Вирус илэрсэн хүнтэй танай иргэн хамт явжээ гэхийг танай иргэнээс вирус илэрлээ гэж орчуулахаар яа наа. Сарангэрэл сайдын гадны хүнтэй хийсэн уулзалтыг цаад тал ер нь ойлгосон болов уу. Ийм ийм ажил хийсэн гэж хэлсэнийг ийм ажил хийгээгүй гэж орчуулж чадах улсууд яаманд чинь байна Сайд аа