Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d104a22e214251c68cb16e70bf1f72b3a828c876.jpg

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хурал хаалттай болсон бөгөөд 13 гишүүн оролцож, долоо нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор энэ сарын 15-нд УИХ-д оруулсан бөгөөд түүний хийсэн хэвлэлийн хурлын үеэр мөрдөн байцаалт явагдаж байгаа хэргийн талаар ярьсан тул дахин мэдээлэл задрахгүй байх үүднээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулсан гэдгээ тайлбарлаад байгаа юм. 

Бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаараа мэдээлж байв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх