Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d518af52-0220-4ea4-8771-459e4ab73582.jpg

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хуулиараа хоёрдугаар сарын нэгний өдрөөс өмнө товлон зарладаг заалттай. Ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн лхагва гаригт байхаар товложээ. Байнгын хорооны гишүүд дээрх саналыг дэмжсэн юм. 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Энэ техник хэрэгслийг хэдэн сонгуульд ашигласан бэ. Олон мандаттай тойргоор явуулж байгаа. Үүнийг тоолох программчлалыг яаж хийсэн бэ. Хэл амгүй тоолох механизм байгаа юу?

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 2012 оноос хойш автомат системийг ашигласан. УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийг тус бүр хоёр удаагийн, нийтдээ 6 удаагийн сонгуульд ашигласан. Дээрээс нь нөхөн сонгуульд ашигласан. Автомат машины аюулгүй байдлыг ТЕГ, МХХЗГ-ын Мэдээлэл технологийн газрын хамтарсан ажлын хэсэг гардаг. Техникийн хувьд аттестатчилалд оруулсан. Энэ удаагийн сонгуульд ашиглаж болох техникүүдээ ашиглана. Программыг СЕХ-ны Мэдээлэл технологийн инженерүүд хийдэг. Саналын хуудасны  файл үүсгэдэг. Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт тодорхой болсны дараа файл үүсгэдэг. ТЕГ-ын хяналт дор хийдэг. ТЕГ-ын төрийн тусгай хамгаалалт 24 цагийн хамгаалалтад байлгадаг. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх